Би сэтгэж байна. Иймээс би оршиж байна - Р. Декарт

2009-02-28 - Амгалан

Асар эртний бичлэгүүдээ нэгэн гишүүний сэтгэгдэл үлдээсэн үйлийн үрээр олж үзэх гэж. Үнэн үгүй сэтгэлийн уг дах сэтгэл хөдлөл баясал дагуулж, одоо ба өнгөрсөн үеийн зааг дээрээс юуг ч юм олсондоо нэн сэтгэл амгалан. Зараан дээр завилан суугч этгээдийн хойноос атаархангуй харц чулуудаж, даяан хэмээх туйлын үнэнд бие сэтгэлээрээ татагдан тэр л зүгт одохыг мөрөөдөж, түүний наахана нүгэл хилэнц үйлдэх ба миний доторхи замбараагүй зүйлс туйлдаа хүрэх тэр цагийг хүлээнэ. Үнэн гэж үгүй бөгөөд хямралт жилүүдийн хоосон шаналан амгаланд хувилахыг үзье хэмээв.
...
Холбоос

2007-07-16 -

Холбоос

2007-06-14 - Залхуурал

Гүн ухааны ном сөхөж харсангүй их удлаа. Залхуурах нь нэг ёсондоо Дао-гийн онолоор өмгөөлөгдөж болох юм л даа. Тиймээс би залхуурч байхдаа ч философи судлаж байгаа хэрэг болж таарна. Софист мэх хэрэглэх хандлагын жишээ энэ юм гэвэл мөнөөх чөтгөрийн цэрдээр зурсан тойрог дотор шороо цацлан суугаа сохор эмгэн бол би юм. Албаны модон хэлийг нэн тэргүүнд сурч байгаа бас нэгэн ажилчин шоргоолжны хувьд философич нарыг дуурайн онолдож байгаа мичнээс өөрцгүй болой. Мич гэж масс буюу олон нийтийг хэлнэ. Тэдэнтэй хамтран амьдрахаас өөр аргагүй нөхцөл тулгарсан тул удирдлагын ухаан анх үүссэн түүхтэй. Бү...

Холбоос

2007-06-05 -

Декарт сэтгэж байсан. Декарт тэгээд оршиж байсан. Харин түүний оршихуйгаар хэдэн хүн хиймэл амьсгал хийж байсан бол?
Холбоос

2007-05-24 - утгагүйтэл

Шөнийн нам гүмийг эвдэх ус буцалгагчны чимээ муухай сонсогдно. Компьютерын гар товшин суугаа сүүмийсэн нүдтэй сонин амьтныг "хүн" гэх. Тэрний төрлийн амьтад одоогоос 3000 шахам жилийн тэртээ гүн ухааны номлолууд гаргажээ. Домгийн сэтгэлгээнээс сэтгэлгээ үүсч, улмаар философи сэтгэлгээний урсгалууд нь амьдралыг танин мэдэхийн тулд элдвээр маргалдаж зарим нэг этгээд гэгээрснээр хөгжлийн явц нь одоог хүртэл үргэлжилсэн боловч эцэстээ хоосон чанарт хүрээд зогсжээ.

 "Ахуй сэтгэлгээнд бууж байж сая ахуй болно" гэсэн А. Камьюгийн үг "Би сэтгэж байна. Иймд би оршиж байна" гэсэн Р. Декартын философито...

Холбоос

2007-05-21 - Үхтлээ философи судална

Хариулт тэртээ тэргүй байхгүй тул хариултыг олохоор хичээмээргүй байна. Гэхдээ элдэв эргэцүүллээ энд бичиглэн үлээж байх нь зүгээр байж мэдэх юм.
Холбоос

Миний тухай

Найзууд

PAmonRa