Би сэтгэж байна. Иймээс би оршиж байна - Р. Декарт

2009-02-28 - Амгалан

Асар эртний бичлэгүүдээ нэгэн гишүүний сэтгэгдэл үлдээсэн үйлийн үрээр олж үзэх гэж. Үнэн үгүй сэтгэлийн уг дах сэтгэл хөдлөл баясал дагуулж, одоо ба өнгөрсөн үеийн зааг дээрээс юуг ч юм олсондоо нэн сэтгэл амгалан. Зараан дээр завилан суугч этгээдийн хойноос атаархангуй харц чулуудаж, даяан хэмээх туйлын үнэнд бие сэтгэлээрээ татагдан тэр л зүгт одохыг мөрөөдөж, түүний наахана нүгэл хилэнц үйлдэх ба миний доторхи замбараагүй зүйлс туйлдаа хүрэх тэр цагийг хүлээнэ. Үнэн гэж үгүй бөгөөд хямралт жилүүдийн хоосон шаналан амгаланд хувилахыг үзье хэмээв.

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Найзууд

PAmonRa