Би сэтгэж байна. Иймээс би оршиж байна - Р. Декарт

2007-06-14 - Залхуурал

Гүн ухааны ном сөхөж харсангүй их удлаа. Залхуурах нь нэг ёсондоо Дао-гийн онолоор өмгөөлөгдөж болох юм л даа. Тиймээс би залхуурч байхдаа ч философи судлаж байгаа хэрэг болж таарна. Софист мэх хэрэглэх хандлагын жишээ энэ юм гэвэл мөнөөх чөтгөрийн цэрдээр зурсан тойрог дотор шороо цацлан суугаа сохор эмгэн бол би юм. Албаны модон хэлийг нэн тэргүүнд сурч байгаа бас нэгэн ажилчин шоргоолжны хувьд философич нарыг дуурайн онолдож байгаа мичнээс өөрцгүй болой. Мич гэж масс буюу олон нийтийг хэлнэ. Тэдэнтэй хамтран амьдрахаас өөр аргагүй нөхцөл тулгарсан тул удирдлагын ухаан анх үүссэн түүхтэй. Бүх зүйлийн суурь философи мэдлэг бөгөөд энд тэнд байшин нураад байгаа нь суурийг муу хийсэнтэй холбоотой байж магадгүй. Мөн бас тун нь хэтрэхээрээ гүн мансууралд орж болох тул үхлийг номлогч Шопенхауэр хорлонтойгоор тунг нэмэхийг уриалдаг байжээ. Түүний зөв. Учир нь чөтгөрийн зурсан тойргоос асар хурдан гарах арга зам бол зөвхөн тэр. Гэхдээ миний буруу. Яагаад гэвэл би юу ч мэдэхгүй гэдгээ л мэднэ. Ингэснээрээ Сократ болох гээгүй ч үнэн гэж юу вэ гэсэн туйлын тодорхойлолт өнөө хэр үгүй юм.

Сэтгэгдэл бичих!

2022-01-20 -

Бичсэн: Зочин
Хөдөлгөөний чанадад үл хөдлөх хөдөлгөгч байхгүй. Хөдөлгөөн бол зөвхөн л хөдөлгөөн. Амьдрал хөдөлгөөнтэй байна гэх нь буруу, амьдрал өөрөө хөдөлгөөн юм. Амьдрал хөдөлгөөн хоёр бол хоёр өөр зүйл бус. Өөрөөр хэлбэл, сэтгэлгээний чанадад сэтгэгч байгаа биш. Сэтгэлгээ гэдэг л өөрөө сэтгэгч гэсэн үг. Хэрэв уг сэтгэлгээг арилгаваас сэтгэгч үгүй болно. Будда
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Найзууд

PAmonRa



:-)
 
xaax